БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

НОМГОН СУМ: ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭН БОЛ ӨНГӨРЛӨӨ

2016-11-19

УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах Шатрын тэмцээн 2016.11.19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 
Тэмцээнд эрэгтэй тамирчдаас хувиараа хөдөлмөр эрхлэгч А.Баттулга, ИТХ-ын төлөөлөгч, хувиараа бизнес эрхлэгч Л.Пунцаг, малчин Г.Бат-Эрдэнэ нар шалгарсан бол эмэгтэй тамирчдаас ИТХ-ын төлөөлөгч, Угалз Мөнхбадрах ХХК-ны захирал А.Гантөмөр шалгарлаа. 
Тэмцээнийг  сумын ИТХ-аас зохион байгуулж, УИХ-ын даргын батламж, сумын ИТХ-аас Өргөмжлөл, мөнгөн  шагналыг Иргэдэд хүргэх мэдээллийн цагаар гардуулан өглөө. 
Эхний байруудад шалгарсан тамирчдыг аймагт болох тэмцээнд оролцох замын зардлыг сумын Засаг дарга, түүний тамгын газраас хариуцан олгохоор боллоо. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%