БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Увс аймгийн ИТХ-ын VII удаагийн сонгуулийн ээлжит II хуралдаан хуралдлаа

2016-10-21

Өнөөдөр буюу 2016 оны 10-р сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ын VII удаагийн сонгуулийн ээлжит II хуралдаан хуралдаж дараахь 2 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

1. Аймгийн 2016 оны төсвийн тодотголын тухай – Илтгэгч нь аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн

2. Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны дүрэм, журмуудыг батлах тухай – Илтгэгч нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг

 Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн төсвийн орлогыг 6,02 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг 11,4 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 3,04 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийг 38,08 тэрбум төгрөгөөр, аймгийн төсвийн зарлагыг 59,6 тэрбум төгрөгөөр тус тус батлаж өгөх саналыг аймгийн ЗДТГ-аас оруулж ирсэн юм.

Хурлын төлөөлөгчид энэ асуудлыг тал талаас нь авч хэлэлцэж, санал дүгнэлтээ хэлж байлаа. Улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ үед зардлаа хэмнэх, аль болох үр ашигтай зүйлд хөрөнгө зарах, улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлийг сайн хянах тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг зарим төлөөлөгчид хэлж байв. Ээлжит хуралдаанаар аймгийн төсвийн орлогыг 58,5 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг 11,4 тэрбум төгрөгөөр, аймгийн 2016 оны төсвийн зарлагын хэмжээг 59,6 тэрбум төгрөгөөр, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 1,5 тэрбум төгрөгөөр, аймгийн төсвөөс сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 5,6 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийг 38,2 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%