БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ИТХ-ын хороодын эрхлэх асуудлын чиглэл 2016-2020

2016-10-17

Нэг. Нутгийн удирдлага, эрх зүйн хороо
 
1. Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах
2. Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төлөөлөгчийн ёс зүйн харилцааг зохицуулах
3. Сумын ИТХ-д арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх
4. Аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, төр, төсвийн бусад байгууллагуудтай харилцах харилцааг зохицуулах
5. Иргэний нийгмийн байгууллагуудтай харилцах, түншлэх үйл ажиллагааг зохицуулах
6. Улс төрийн намуудтай харилцах
7. Хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх
8. Хүний эрх, эрх чөлөөг хангах ажлыг зохион байгуулах
9. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй харилцах
10. Шашны байгууллага, сүм хийдтэй харилцах
11. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
12. Батлан хамгаалах зорилтын хэрэгжилтэд хяналт тавих
 
Хоёр. Эдийн засгийн хөгжил, төсөв, санхүүгийн хороо
 
1. Аймгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн бодлого, зорилтыг тодорхойлох
2. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн он оны зорилтыг тодорхойлж, биелэлтийг тооцон дүгнэх
3. Хэрэглээний зах зээлийн байдалд тогтмол судалгаа хийж, тодорхой санал боловсруулах
4. Төсвийн төлөвлөлтөд шинжилгээ хийж, санал дүгнэлтээ танилцуулах
5. Төсвийн гүйцэтгэлд хяналт, шинжилгээ хийх
6. Төсвийн орлогын баазыг өргөжүүлэх, зарлагын зарцуулалтыг үр ашигтай болгох талаар санал боловсруулах
7. Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, хадгалалт, хамгаалалт, ашиглалтад үнэлгээ өгөх
8. Олон улсын байгууллага, улсын болон, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, түүний зарцуулалт, хяналт тавих
9. ЖДҮ-ийг хөгжүүлэх, сум хөгжүүлэх зэрэг сангуудын зарцуулалтад хяналд тавих
10. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг үнэлж тайлагнах
11. Үнэт цаасны зах зээлийн үйлчилгээний байгууллага, даатгал, ББСБ-ын үйл ажиллагаатай танилцаж санал зөвлөмж өгөх
 
Гурав. Хөдөөгийн хөгжил, байгаль орчин, экологийн хороо
 
1. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах
2. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
3. Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
4. Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
5. Байгалийн баялгийг зохистой ашиглах, байгаль хамгаалах чиглэлээр бодлого боловсруулах, хяналт тавих
6. Үйлдвэрлэлийн тодорхой салбаруудад байгаль орчин, экологийн үнэлгээ хийх, сөрөг үр дагаварыг арилгуулах, үйлдвэрлэлийн нь үйл ажиллагааг зогсоох хүртэл санал боловсруулах
7. Газар, түүний хэвлийн зохистой ашиглалт, эзэмшилт, газар өмчлөлийн байдалд хяналт тавих
 
Дөрөв. Үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хороо
 
1. Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хяналт тавих \хөдөө аж ахуйн түхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, түлш эрчим хүч, зам, тээвэр, шуудангийн үйлчилгээ, орон сууц, нийтийн аж ахуй, аялал, жуулчлалын үйлчилгээ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэвтрэлт, техник, технологийн шинэчлэл г. м
2. ЖДҮ, хоршоог хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулах хяналт тавих
3. Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих, хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
 
Тав. Нийгмийн хөгжлийн хороо
 
1. Нийгмийн салбарын хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих \боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир, спорт, нийгмийн халамж үйлчилгээ г. м.
2. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хяналт тавих
3. Нийгмийн бүлгийн \ахмад настан, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хязгаарлагдмал боломжтой иргэд г. м.\ хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, хяналт тавих