Хоёр. Эдийн засгийн хөгжил, төсөв, санхүүгийн хороо
1. Аймгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн бодлого, зорилтыг тодорхойлох;
2. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн он оны зорилтыг тодорхойлж, биелэлтийг тооцон дүгнэх;
3. Хэрэглээний зах зээлийн байдалд тогтмол судалгаа хийж, тодорхой санал боловсруулах;
4. Төсвийн төлөвлөлтөд шинжилгээ хийж, санал дүгнэлтээ танилцуулах;
5. Төсвийн гүйцэтгэлд хяналт, шинжилгээ хийх;
6. Төсвийн орлогын баазыг өргөжүүлэх, зарлагын зарцуулалтыг үр ашигтай болгох талаар санал боловсруулах;
7. Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, хадгалалт, хамгаалалт, ашиглалтад үнэлгээ өгөх;
8. Олон улсын байгууллага, улсын болон, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, түүний зарцуулалт, хяналт тавих;
9. ЖДҮ-ийг хөгжүүлэх, сум хөгжүүлэх зэрэг сангуудын зарцуулалтад хяналд тавих;
10. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг үнэлж тайлагнах;
11. Үнэт цаасны зах зээлийн үйлчилгээний байгууллага, даатгал, ББСБ-ын үйл ажиллагаатай танилцаж санал зөвлөмж өгөх;
Дарга: Ц.Бат-Өлзий
Гишүүд:
Д.Анхбаяр
Ч.Оюун
З.Батзориг
О.Гантулга
Б.Бат-Эрдэнэ
Д.Эрдэнэбат
Б.Ууганбаяр
Б.Батцогоо
О.Оюун
Н.Эрхэмбаяр