БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат Тува улсын дээд хурлын орлогч даргыг хүлээн авч уулзлаа.

2016-08-02

 

       Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Ойрад түмэн” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмарсүрэнгийн урилгаар “Ойрад Түмэн” баруун Монголын язгуур урлагийн 10 дахь удаагийн их наадамд оролцохоор ОХУ-ын Тува улсын Дээд хурал /Парламент/-аас ОХУ-ын Тува улсын Дээд хурал /Парламент/-ын орлогч дарга Самойленко Ирина Петровна, Тува улсын Дээд хурлын ажлын албаны хууль эрхзүйн хэлтсийн дарга Ооржак Шончалай Хемер-Ооловна, Тува улсын Дээд хурлын орлогч даргын туслах Куулар Аржаан Геннадьедич болон бусад албаны хүмүүс манай аймагт хүрэлцэн ирээд байна.

    Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, туршлага солилцох талаар харилцан ярилцлаа.

 

аймгийн ИТХ-ын ажлын алба

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%