БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

НОМГОН СУМ: ХАРМАГТАЙ БАГИЙН ИНХ-ЫН ХУРАЛДААН

2016-05-26

Хармагтай  багийн ИНХ-ын хуралдаан 2016.05.26-ний өдөр багийн Соёлын төвд боллоо. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Б.Далайхүү, Засаг дарга Р.Баттогтох, ЗД-ын орлогч С.Идэрсүрэн, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, Сонгуулийн хорооны дарга Б.Булгамаа, ЗДТГ-ын ГХБХБ хариуцсан мэргэжилтан Б.Содбилэг, Татварын улсын байцаагч Х.Мөнхбат,  нар оролцож сум орон нутгийн цаг үеийн талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. 
Сумын Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн сургалт хийж нийт 60 гаруй хүнийг хамрууллаа. 
БИНХ-ын хуралдаанаар: 
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлэх
2. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг сонгон томилох тухай 
3. Сумын бахархалт амьтныг тодруулах саналд санал авах тухай 
  зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Хуралдааны үеэр ЭМТ-ийн Дүн бүртгэгч Н.Буянхишиг, ЭМТ-ийн ажилтан Нэргүй нар иргэдээс бие бялдарын сорил авч малчин иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаа. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%