БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Ахлах сургуулийн хөгжлийн хөтөлбөр /2016-2021/ батлагдлаа.

2016-03-23

            Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тусгагдсан  “Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ.” гэж заасан зорилтыг биелүүлэхүйц сургалтын орчин, багшлах боловсон хүчин, сурагчдын эрэлт хэрэгцээнд нийцэх сургалтын үйл ажиллагааг явуулах нөөц боломж бүхий олон улсын боловсролын чиг хандлага, улс орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадах ахлах сургуулиудыг хөгжүүлэх зүй ёсны шаардлага тулгарч байгаатай холбогдуулан аймгийн БСГ-аас ахлах сургуулийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн баталсан билээ.

Уг хөтөлбөрийн зорилго нь зорилго нь  сурагчдад сонголттой, уян хатан хөтөлбөрөөр хичээллэж, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий иргэн төлөвших, тэдэнд ирээдүйд эзэмших мэргэжлийн нь суурь баримжаа олгохуйц сургалтын материаллаг орчин,  багшлах боловсон хүчний хангамж бүхий ахлах сургуулиудыг хөгжүүлэхэд  оршиж байгаа юм.

Хөтөлбөрийг 2016-2021 оны хооронд хэрэгжих бөгөөд дараах 2 үе шаттай байна. Үүнд:

1. Ахлах сургуулийн эхний шатны магадлан итгэмжлэлийг сум, сургууль дотооддоо зохион байгуулж, шалгуурын дагуу өөрийн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, багшлах боловсон хүчин, материаллаг орчныг сайжруулах замаар  хоёр дахь шатны магадлан итгэмжлэлд бэлтгэх үе. /2016-2018 он/
2. Хоёр дахь шатны магадлан итгэмжлэлийг зохион байгуулж, магадлан итгэмжлэлд тэнцээгүй ахлах сургуулиудыг дунд сургууль болгон өөрчлөн зохион байгуулах, төрөлжсөн хэв шинжийн ахлах сургуулиудыг их дээд сургуулийн бүрэлдэхүүнд болон бие даасан хэлбэрээр байгуулж сургалтын хөтөлбөрүүдийг  тухайн чиглэлийн мэргэжлийн их, дээд сургуулиудаар хүлээн зөвшөөрүүлэх үе. /2019-2021 он/

Хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүн

1. Аймгийн хэмжээнд 4-өөс доошгүй төрөлжсөн сургалттай ахлах сургууль, 8 ердийн ахлах сургуультай болно.
2. Сонгон гүнзгийрүүлэх хичээлийн 20-доошгүй  хөтөлбөрийг  тухайн чиглэлийн их дээд сургуулиудаар хүлээн зөвшөөрүүлж, их сургуулийн ерөнхий эрдмийн хичээлийн кредит тооцуулах, 3-р түвшиний диплом авсан суралцагч их сургуульд шууд элсэн орох боломжийг бүрдүүлнэ.
3. Ахлах ангийн суралцагчид нь өөрийн сонирхсон, мэргэжил эзэмших чиглэлээрээ сонголттой, уян хатан хөтөлбөрөөр хичээллэх, мэргэжлийн суурь баримжаа  авах боломжийг ердийн ахлах сургуулиудад бүрдүүлэх, сурагчид хичээл заах багшаа  чөлөөтэй сонгох тогтолцоог бий болгоно.
4. Төрөлжсөн ахлах сургуульд суралцаж буй суралцагч нь тухайн төрөлжсөн чиглэлээрээ гадаад, дотоодын их дээд сургууль шууд элсэн орох, суралцаж буй хугацаандаа дотоодын болон олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаанд, сонгон шалгаруулалтанд оролцох боломжийг бүрдүүлэх.
5. Ахлах сургуулиудын дотоод нөөц боломж, орон нутгийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлэн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого хэрэгжүүлж ажиллана.
6. Багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн хөтөлбөрийг 3-5 жилийн хугацаатайгаар боловсруулж хэрэгжүүлэх ахлах ангид багшлах багшийг нээлттэйгээр сурагчдын сонголтонд тулгуурлан сонгох тогтолцоог бий болгоно.
7. Аймгийн нийт багш нарт магистраас дээш зэрэгтэй багшийн эзлэх хувийг 30%, зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй багшийн хувийг 25-30%-д хүргэнэ.
8. Ахлах сургуулийн суралцагч нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан газар тариалан, МАА эрчимжсэн аж ахуй, ногоон хөгжил, экологийн баримжаа бүхий аялал жуулчлал, өндөр технологи бүхий инженерийн мэргэжлийг эзэмших чиглэлээр төрөлжсөн болон сонгон гүнзгийрч суралцахад нь орон нутаг, сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.
Хөтөлбөрийг бүрэн эхээр нь дараах холбоосоор татаж авна уу. http://uvs.khural.mn/n/n3jyn

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%