БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Аймгийн ГХУСАЗСЗ хуралдаж 2016 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

2016-02-19

Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн /ГХУСАЗСЗ/ шинэ оны эхний хурал боллоо. Хуралд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд болох аймгийн тагнуул, цагдаа, прокурор, хилийн цэргийн удирдлагууд, БСГ-ын дарга, ХГБХХ-ийн дарга, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Энхжаргал нар оролцлоо.

Хурлаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцууллаа. Мөн 2016 онд ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%