БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Увс аймгийн Цагаатгалын комисс шилдгээр шалгарлаа

2015-12-16

БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990-12-25-ны 56 тоот зарлиг, 1998 онд УИХ-аар батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай “ хуулийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл 1922-1990 оны 3-р сарын 22 хүртэлх хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг судлан тэднийг цагаатгуулах асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, аймгуудад салбар комисс байгуулагдсан түүхтэй.

Аймгийн ЦАУЗБСалбар комиссоос өнгөрсөн 25  жилийн хугацаанд хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсдөд нөхөх олговор олгох, тэднийг нийгмийн халамжийн болон  мөнгөн тусламж, дэмжлэгүүдэд өргөнөөр хамруулах, санал хүсэлт өргөдөл гомдлыг нь шуурхай барагдуулах, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, нөхөх олговор болон бусад лавлагаа, магадлагаа, гэрчилгээ авахад нь хууль эрх зүй, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, лавлагаа мэдээллээр хангах, материалын бүрдүүлэлтэнд нь хяналт хийж зөвлөгөө өгч уламжлан шийдвэрлүүлэх  болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, түүнд орсон нэмэлтүүд, цагаатгалын асуудалтай холбогдох бусад шийдвэр, журмуудыг сурталчлах, тайлбарлан таниулах, энэ асуудлаар хурал цуглаан, семинар сургалт зохион байгуулах, ой түүх дурсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх, түүнчлэн хэлмэгдүүлэлтийн түүхтэй холбогдох судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг хийж ирсэн юм. Энэ хугацаанд Увс аймгийн салбар комиссын хэрэгжүүлсэн ажлын товчлан авч үзвэл

  • Увс аймгаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 1464 хүнийг цагаатгаж. 156 хүнд 150,5 сая төгрөгийн нөхөх олговорыг олгожээ
  • 1431 хүнийн өргөдөл, хүсэлт, санал гомдлыг хүлээн авч  шийдвэрлүүлж, 2019 хүнийг хүлээн авч зөвлөгөө мэдээллээр хангаж ажилласан байна
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ 1126 хүнд 14,0 сая төгрөгийн эд материалын болон мөнгөн тэтгэмж олгожээ
  • Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Үндэсний төв архиваас 562 хүнтэй холбоотой магадлагаа лавлагаа гаргуулан зуучилж ажилласан.
  • Сумуудын салбар комиссоос санаачлан хэлмэгдэгсдийн үр хүүхэд, орон нутгийн иргэдийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө суварга, дурсгалын багана, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийт 28 байгууламж барьж босгожээ

Манай аймгийн Цагаатгалын комиссоос хэрэгжүүлсэн дээрх ажлуудыг үнэлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын 25 жилийн ойн арга хэмжээний үеэр Увс аймгийн салбар комиссыг "Шилдэг салбар комисс"-оор шалгаруулжээ.


ИТХ-ын ажлын алба
Утас: 7045-2214

            

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%