БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН АРВАННЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2015-12-03

Аймгийн ИТХ-ын арваннэгдүгээр хуралдаан өнөөдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагт эхэллээ. Хуралдааны ирц 94,5 хувьтай байгаа бөгөөд төлөөлөгч Б.Булганчимэг, Б.Жавхлан нар албан ажилтайн улмаас хуралд оролцож чадсангүй. Хуралдаанаар:

1.    Аймгийн 2015 оны төсвийн тодотголын тухай /Аймгийн Засаг дарга Д.Бат-эрдэнэ/

2.    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2015 онд зохион байгуулсан ажлын тайлан /Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат/

3.    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай /Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ/

4.    2016 онд ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ тогтоох тухай /Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ/

5.    Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2016 оны төсвийн тухай /Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ/

6.    Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай /Аймгийн Засаг дарга д.Бат-Эрдэнэ/

7.    Аймгийн Өмчийн албаны 2015 оны ажлын тайлан, 2016 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай /Аймгийн Засаг дарга Бат-Эрдэнэ/

2016 онд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар тогтоох тухай /Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ/ асуудлуудыг хэлэлцэж байна. 







Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%