БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"Хүүхэд бүр Уншигч" аян зохион байгуулав.

2015-11-24

“Хүүхэд бүр уншигч” аян
Хангал сумын Соёлын төвийн номын санч Б. Алтанчимэг СБС-тай хамтран бага ангийн дунд “Хүүхэд бүр уншигч” аяныг 2015 оны 11 дүгээр сарын 11-15-ны хооронд амжилттай зохион байгуулж, аяныхаа үр дүнг дүгнэсэн тэмцээн уралдаан зохион явууллаа. Тэмцээнд СБС-ын бага ангийн багш нар идэвхитэй, бэлтгэл сайтай хүүхдүүдээ оролцууллаа. Уг тэмцээн 3 үе шаттай явагдсан ба 1 ангиас 5 сурагч оролцоод, тэмцээний 1-р үе шатанд 2-4р ангиудад “Монгол ардын шилдэг үлгэрүүд” номыг аяны хугацаанд уншиж, номоосоо нэг үлгэрийг сонгон жүжигчилсэн тоглолт хийлээ. Үүнд: 
Д. Цэцэгтогтох багштай 2А анги “Туулай яагаад сэтэрхий уруултай болсон бэ?” үлгэр 
Д. Дэлгэрмаа багштай 3А анги “Заан оготно 2” үлгэр 
Б. Жаргалсайхан багштай 4А анги “ Ухаант туулай” үлгэр 
Ю. Үүрийнтуяа багштай 5А анги “Эвтэй 4 амьтан” үлгэр тус тус дүрийн тоглолт хийлээ. 
2-р шатанд Монгол ардын аман зохиолоос Ертөнцийн 3, Зүйр цэцэн үг, Оньсого таавраар уралдацгаалаа. 3-р үе шатанд Монгол ардын тоглоом наадгай буюу алаг мэлхий өрөх тоглоомоор ангиуд тоглоцгоож, шүүгчдийн нийлбэр дүнгээр Б. Жаргалсайхан багштай 4А анги 1-р байр, Д. Дэлгэрмаа багштай 3А анги 2-р байр эзэллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 94
54 / 57%
15 / 16%
6 / 6%
6 / 6%
10 / 11%
3 / 3%