БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

​Soft Skill буюу дотоод ур чадвар гэж юу вэ ?

2015-11-20

Ажил олгогчийн шаардлагад гадаад, дотоод олон ур чадварууд багтдаг. Hard skills буюу гадаад ур чадварт тухайн ажлыг хийхэд шаардагдах мэдлэг багтдаг бол Soft skills буюу дотоод ур чадварт хувь хүний ур чадварууд багтдаг.

Дотоод ур чадвар гэж юу вэ?

Soft skills буюу дотоод ур чадварт тухайн ажлыг хийхэд шаардагдах хувь хүний шинж чанар, хувийн онцлог шинж, нийгмийн төрөлх шинж буюу харилцааны ур чадварууд багтдаг бол гадаад ур чадварт багтдаг тусгай мэдлэг, мэргэжил, ур чадвараас илүү тоолж, тооцоолох боломжгүй ур чадварууд багтдаг. Эдгээр шинж чанарууд тухайн хүн бусдатай хэрхэн харилцаж байгаагаар тодоорхойлогддог.

Гадаад ур чадваруудыг суралцах боломжтой байдаг бол дотоод ур чадвар нь сэтгэл хөдлөл буюу дотоод мөн чанартай төстэй бөгөөд бусад хүмүүс харах боломжтой байдаг. Дотоод ур чадварууд бараг бүхий л бизнест чухал хэрэгцээтэй байдаг. Нэн ялангуяа хэрэглэгчид чиглэсэн байгууллагуудад энэ төрлийн чадварууд хэрэгтэй байдаг.

Хүний нөөцийн менежерүүд болон ажил олгогчид дотоод ур чадвар нь тухайн ажлын байрнаас үл хамааран дасан зохицох, хөрвөх чадвартай байдаг учраас ажил горилогчдоос энэ төрлийн чадваруудыг эрэлхийлэх болсон.

Яагаад гэвэл цаг хугацааны явцад тухайн компанийг төрөлжүүлэх, илүү үр ашигтай ажиллахад нөлөө үзүүлэх уг ур чадварууд ажил горилогчдыг илүү дахин давтагдашгүй, өргөн хүрээний туршлагатай болгоход нөлөө үзүүлдэг.

Дотоод ур чадварын төрлүүд

Soft skills буюу дотоод ур чадварт:

  • Харилцаа
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Харилцаа холбоо тогтоох
  • Шийдвэр гаргалт, эерэг байдал,
  • Цагийн менежмент
  • Урам зориг идэвхитэй байдал 
  • Уян хатан байдал
  • Асуудал шийдэх чадвар
  • Зөрчлийг шийдвэрлэх чадвар гэх мэт чадварууд багтдаг.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%