БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Ажил хэргийн уулзалтанд анхаарах зүйлс

2015-11-20

 Ажил хэргийн талаар хэн нэг хүнтэй уулзахаар болзохдоо хэн хэндээ тохиромжтой газрыг сонгох нь зөв.

• Болзсон цагаасаа хожимдохгүй байх хатуу журам нь ажил хэрэгч болзооны нэг шинж. Ингэснээр бид өөрийн болон бусдын цагийг хэмнэж чадахын сацуу хэлсэн үгэндээ хүрч чаддаг хүн болохоо харуулна.

• Ажил хэрэгч уулзалт, болзоог паркаар зугаалах ч юмуу хэлбэрээр явуулдаггүй. Намуухан хөгжимтэй, ярьж суухад тохиромжтой кафе, бяцхан клуб, зоогийн газрыг сонго.

• Ажил хэрэгч болзооны үед спиртийн төрлийн ундаа бус, ихэвчлэн хар кофе захиалдаг. Мөн янз бүрийн хоол, салат, амттан захиалдаггүй. Учир нь ажил хэрэгч уулзалт нь сунжирсан байх ёсгүй юм. Төлбөрийг хэн нь ч хийж болно.

• Ажил хэрэгч болзоонд хайш яайш хувцаслах, бэлтгэлийн өмд өмсөж ирдэггүй. Цаад хүнээ хүндлэх учиртай тул костюм өмсвөл зохино. Тэгэхдээ зангиа зүүх албагүй.

• Ямар нэгэн шалтгаанаар болзоот цагаасаа хожимдоход хүрэх явдал гардаг. Ийм үед 20 минут хиртэй хүлээж болох ба түүнээс хэтэрвэл хүлээгч хүн цаашдын ажлаа бодож болох юм.

• Хожимдож ирсэн нь "уучлалт" гуйгаад /шалтгаан тоочих ёсгүй/ дараагийн ажилдаа орно. Харин хүлээсэн нь хожимдсон шалтгааныг мэдэх гэж элдвийн асуулт тавьдаггүй.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%