БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав.

2015-11-10

        Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар үндсэн 3 асуудлыг хэлэлцлээ.  Хурлаар Дархан –Уул аймгийн 9 дүгээр сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 50 дугаар  тогтоолд өөрчлөлт оруулах тухай,  Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн хэсгийг  байгуулж хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай, Төрийн дээд шагналд уламжлах асуудлыг хэлэлцэв.
         Дархан сумын Ерөнхий боловсролын 9 дүгээр бүрэн дунд сургуулийн 40 жилийн ойг үе  үеийн төгсөгчдийн бүтээлч ажил хийх санал санаачлагыг дэмжиж  2016 онд  багтаан тэмдэглэхийг зөвшөөрөв. Сургуулийн  40 жилийн ойг сурагчид, эцэг, эхчүүдээс хандив дэмжлэг авахгүй,  улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд  зохион байгуулахыг захирал  Л.Буянтогтоход үүрэг болголоо.
      Дархан-Уул аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  нөхөн сонгуулийн  хэсгийг байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг батлав. Тогтоолыг Аймгийн сонгуулийн хороонд, иргэд, олон нийтэд зарлаж мэдээллэхийг сумын Засаг дарга Б.Азжаргалд  үүрэг болгов.


Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%