БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН НӨХӨН СОНГУУЛЬ БОЛОВ

2015-11-07

Эрдэнэбулган сумын 4-р багийн засаг даргын нөхөн сонгууль өнгөрсөн амралтын өдөр боллоо. Зохион байгуулалт муу байна гэх иргэдийн дургүйцлыг төрүүлэн байж журмын дагуу хийгдэж дууслаа. Тус сонгуульд нийт 453 иргэн оролцсоноос саналын хайрцагнаас 453 саналын хуудас гарсан. Үүнээс хүчинтэй саналын хуудас 436ш буюу 96,2% хүчингүй саналын хуудас 17ш буюу 3,8% байв. 
Ийнхүү саналын хуудсыг нэр дэвшигч бүрээр тоолоход АН-аас нэр дэвшигч Д.Отгонбаяр 154 санал буюу 35,3%-ийг, МАХН-аас нэр дэвшигч Б.Өлзийсайхан 15 санал буюу 3,4%-ийг, харин МАН-аас нэр дэвшигч Г.Одсүрэн 267 санал буюу 61,2%-ийг эзэлж 4-р багийн засаг даргаар сонгогдсон юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%