БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Ноосны урамшууллын мөнгө тавин хувиар буурав

2015-09-15

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол улсын их хурлын 2015 оны 2-р сарын 18-ны өдрийн 40-р тогтоолоор хоршооны гишүүн малчин мал бүхий иргэдийн хонь тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөг олгодог байсныг малын ашиг шим үүлдэрлэг байдал ноосны чанараас хамааруулан энэ оноос бүдүүн, бүдүүвтэр ноосны кг тутамд 1000 төгрөг, нарийн нарийвтар ноосны кг тутамд нь 2000 төгрөгөөр тооцож олгохоор шийвдэрлэсэн байна.


Аймгийн Хөдөө аж ахуйн газар үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий 19 сумын 11243 өрхийн 2,1 сая хонины 2101,6 тн ноос, 360 тэмээний 1,0 тн ноосонд урамшуулал олгох ажлын анхан шатны материалыг бүрдүүлэн Мал хамгааалах санд хүргүүлсэн байна. 2014 оноос хоршооны гишүүн малчин мал бүхий иргэнд урамшуулал олгох журмын дагуу хоршоонд элсээгүй малчдыг ноосны урамшуулалд хамруулахгүй юм байна.

            Энэ онд манай аймгийн 9999 өрхийн 1.784.170.9 кг ноосонд 1.784.170.900 төгрөгийг олгохоос 9 дүгээр сар 25-ны байдлаар 9995 өрхийн 1.783.680.3 кг ноосонд 1.783.680.300 төгрөгийг малчдын хувийн данс руу шилжүүлсэн байна. 2014 оны малчдад олгох ноосны урамшууллыг олгож дууссан байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%