БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Шинэ бүлэг нээгдэж 35 хүүхэд цэцэрлэгт хамрагдав

2015-10-01

      Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрэлцээг нэмгэдүүлэх үүднээс орон нутгийн удирдлагууд сүүлийн 3 жил гарангийн хугацаанд 4 үндсэн бодлогыг барьж ажиллаж байна. Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр цэцэрлэг бариулах, цэцэрлэгүүдийн харъяа салбар бүлгүүдийг нээх, сургууль цэцэрлэгүүдийн ашиглагдахгүй байгаа анги танхимуудын ашиглалтыг сайжруулах замаар бүлгийн тоог нэмэх зэрэг ажлууд дээрх бодлогод багтаж байгаа юм.
     Үүний хүрээнд энэ жил л гэхэд Дархан суманд улсын төсвөөр 2 цэцэрлэг баригдан ашиглалтанд орсон бол өнгөрсөн онд 4 цэцэрлэгт 10 гаруй салбар болон шинэ бүлгүүд нээгдэн нийт 700 гаруй хүүхдийг шинээр нэмж цэцэрлэгт хамруулжээ.
    Тэгвэл өнөөдөр мөн 12-р цэцэрлэгт нэг шинэ бүлэг нээгдлээ. Бүлгийн засвар тохижилтын ажилд нийт 17 сая төгрөг зарцуулагдсан байна. Цэцэрлэгийнхэн эцэг эхчүүдийн хадиваар засварын ажилаа 100 хувь хийсэн бол БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар ширээ сандал, хувцасны шкаф, өлгүүртэй болсон аж.
   Харин 35 хүүхдийн унтах цагаан хэрэглэл, гудас болон шалны дрож гээд нийт 2 сая гаруй төгрөгийн өртөг бүхий зөөлөн эдлэлийг Дархан сумын ЗДТГ-аас дэмжлэг болгон авч өгчээ.Энэ цэцэрлэгт 2014 онд нээгдсэн 2 бүлэгт ч мөн сумын захиргаанаас дэмжлэг үзүүлж байсан юм.

 


Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%