БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"Жишиг хороолол" төсөл хэрэгжиж байна

2015-08-25

Аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013, 2014 онуудад “Жишиг хороолол-1,2” төслийн хүрээнд Дархан сумын 11, 12, 4, Өргөө багуудад явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдсэн. Харин энэ жил “Жишиг хороолол-3” төслийн хүрээнд 9,10 дугаар байгуудад мөн дээрхийн адил бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Гүйцэтгэгч компаниуд эхнээсээ ажилдаа орсон байна. Тухайлбал Дархан сумын 9 дүгээр багийн 4/1, 4/2, дугаар байруудын өмнө авто зогсоолын өргөтгөлыг хийж эхэлжээ. Зогсоол хийж байгаа газарт бороо, цасны ус ихээр хуримтлагддаг учир хөрсний нягтаршлыг сайтар хийж зураг төсвийн дагуу чанартай гүйцэтгэх ёстойг захиалагч тал шаардаж байгаа юм. Тавьсан шаардлагын дагуу бүх ажилаа хийж байна гэдгийг “Дархан хясаат” ХХК-ийн талбайн инженер О.Цэцэгсайхан хэллээ. Ажлын явц байдалтай Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр  танилцав.



Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%