БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллалаа.

2015-08-19

2015 оны 08 сарын 15-18-ны өдрүүдэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс Увс аймагт ажиллалаа.
Тэрээр 15-16-нд болсон "Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш"  сэдэвт Ардчилсан намын баруун бүсийн чуулга уулзалтанд оролцоод 17-ны өдөр БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, Увс аймаг хийгдсэн бүтээн байгууллалт болон аймгийн албан газар, агентлаг хэлтэсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн ард иргэдтэй уулзалт хийж төрийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулан, Увс аймагт хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.
08 сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд ажиллаж Тариалан сумын ард иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийн аж ахуй нэгж, албан газруудтай танилцлаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%