БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын Төлөөлөгчид ОБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2015-07-13

       БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын Төлөөлөгчид аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын эхэнд ОБГ-ын дарга Г.Батбаяр тус газрын талаар товч мэдээлэл хийсэн юм.
     Аймгийн хэмжээнд өнгөрсөн 5 жилийн судалгаагаар обьектын гал түймэр 1800, Авто тээврийн хэрэгслийн осол 56, Усны осол 38 гарчээ. Эдгээр гамшиг болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад техник тоног төхөөрөмж чухал гэв. Өнөөдрийн байдлаар ОБГазрын гал унтраах авто машин болон барилгын өндөрт гарсан иргэдийг аврах шаттай машинууд ашиглалтын хугацаа дууссан хэдий ч үйл хэргээ үргэлжлүүлсээр байгаа гэдгийг ОБГ-ын техник тоног төхөөрөмж хариуцсан инженер ярилаа.
     Өнгөрсөн онд БНСУ-ын Бүчонь хоттой байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2015 оны 8 дугаар сард тус хотоос аймгийн ОБГазарт шатны автомашин өгөх болсныг дуулгав.






Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 107
59 / 55%
15 / 14%
7 / 7%
9 / 8%
14 / 13%
3 / 3%