БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг унаатай боллоо

2015-06-10

          2015 оны орон нутгийн төсөвт малын хулгайтай тэмцэхэд зориулж автомашин худалдан авахаар төсөвлөсөн. Энэ дагуу аймгийн Цагдаагийн газрын малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг УАЗ пургон маркийн автомашинтай боллоо. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэгчид хурдан унаа, харилцаа холбоо ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа энэ үед сүүлийн үеийн хурд хүч, туулах чадвар сайн автомашинтай болж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход ихээхэн ач холбогдолтой хэмээн тус тасгийн дарга сэтгэл өндөр байв. Автомашин нийлүүлэх тендерт шалгарсан “Цагаан нуур” ХХК 2015 онд үйлдвэрлэгдсэн хурд хүч сайтай УАЗ пургон автомашиныг цагдаагийн үйл ажиллагаанд зориулан богино холбоо, дуут дохиолол, GPS-ээр тоноглосон бөгөөд тус бүр дөрвөн ширхэг нөөц дугуй, амортизаторын хамт хүлээлгэн өглөө.


Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%