БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

"Төлөөлөгчдийн манлайлал" үндэсний сэдэвчилсэн II сургалт эхэллээ

2015-06-08

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгч, Нарийн бичгийн дарга нарт зориулсан “Төлөөлөгчдийн манлайлал”  үндэсний сэдэвчилсэн  II сургалт 06 сарын 08-11 өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулагдаж байна.  Сургалтанд Увс аймгийн 19 сумын ИТХ-ийн тэргүүлэгч, Нарийн бичгийн дарга нар нийт 150 хүн оролцож байна. Сургалтыг орон нутгаас сургагч багшаар бэлтгэгдсэн Б.Оюунбат, ИТХ-ийн ажлын албаны мэргэжилтэн Н.Энхжаргал, Сайн тус ТББ-ын тэргүүн Д.Тогтох нар зохион байгуулж байна. Сургалтын дараах ерөнхий агуулгын хүрээнд зохион байгуулж байна. Үүнд

  • ·         Төлөөлөгчийн Манлайлал, Манлайлагчийн хөгжил
  • ·         Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэл тооцох нь
  • ·         Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд судалгаа-шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх нь
  • ·         Нутгийн өөрөө удирдах байгууллагаас бусад байгууллагатай харилцах үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүд гэсэн үндсэн 4 бүлэг сэдвийн хүрээнд явуулж байна.

ИТХ-ийн ажлын алба

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%