БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Алдарт эхийн одон гардууллаа

2015-06-01

Зургаадугаар сарын нэгэнд аймгийн нутгийн захиргааны ордоны “Ёслол хүндэтгэлийн танхим” хөл хөдөлгөөн дүүрэн байлаа. Учир нь тус танхимд Алдарт эхийн одон, Дархан бэр, Алдарт ээжүүдийг алдаршуулах болон төрийн одон медаль гардуулах ёслол болж өндөрлөв. Аймгийн хэмжээнд нийт 265 ээж алдарт эхийн одон авсаны I одонгоор 24 эх, II одонгоор 241 эх шагнагдсан байна.

Монголын "САРАН ЭЭЖ" нийгэмлэгээс БУЯНТАЙ ЭЭЖ хүндэт медалиар:

  • Тангадын Долгор /Эрдэнэбулган сумын 4-р багийн иргэн, 10 хүүхдийн ээж, 5 охин, 5 хүүтэй/
  • Лхамсүрэнгийн Чимэдлхам /Эрдэнэбулган сумын 3-р багийн иргэн/ нарыг шагнаж, Саран ээж нийгэмлэгийн өргөмжлөл, мөнгөн аягыг гардуулж өглөө. Мөн тус нийгэмлэгийн хүнлдэт өргөмжлөлөөр 3 эх шагнагдсан байна.

 









Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%