БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Алдарт эхийн одон гардууллаа.

2015-05-31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05-р сарын 27-ны өдрийн 79 тоот зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн 1,2-р зэргийн одон гардуулахаар болсон билээ.

Улаангом сумаас 1-р одонгоор 7, 2-р одонгоор 85 нийт 92 эх шагнагдсан бөгөөд Алдарт эхчүүдийн одонг Эх үрсийн баярын өмнө “Галдан бошигт” хааны хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр гардуулж өглөө.

Ёслолд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Төртогтох, АЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Ядамсүрэн, Улаангом сумын ИТХ-ын дарга Б.Жавхлантөгс, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нар оролцож эхчүүдэд Алдарт эхийн одон тэмдэгийг гардуулан өглөө.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%