БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2015-05-19

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 05-р сарын 15-ны өдөр хуралдлаа. Хурлаар дараах 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

  1. Бурхан багшийн сэрэг дүр, Хүүхэд залуучуудын паркын байгууламжийн ашиглалтыг сайжруулах тухай / О.Ганхуяг-Улаангом сумын засаг дарга,М.Ганбаатар-ОНӨААТҮГ-ын УЗ-ын дарга/
  2. Худалдан авах ажиллагааны албаны 2013, 2014 оны ажлын тайлан, 2015 оны зорилт мэдээлэл /Л.Цогтсайхан, Худалдан Авах Ажиллагааны Албаны дарга/
  3. Шинэ дулааны станцын үйл ажиллагааны мэдээлэл, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох тухай /Г.Тунгалаг, ИТХ-ын мэргэжилтэн, Б.Мөнгөн, Шинэ дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга, Б.Болор, ХБХ-ийн мэргэжилтэн/
  4. ОНӨмч актлах, худалдах тухай:

        - Эрүүл мэндийн газар, Машин тоног төхөөрөмж

       - Малчин сумын сургуулийн хуучин дотуур байр, дуу хөгжим, хөдөлмөрийн кабинетын барилга,                     цанын баазын барилга актлаж худалдах

       - Өлгий сумын ЗДТГ-ын машин /УАЗ-31512/ОНӨмчөөс төрийн өмч рүү шилжүүлэх - АЗДТГ-с                            ХХААГазар, Авто машин - ХХЦГазраас, Дархан цаазат газарт төмөр хашаа

       - 1-р сургуулиас Дархан цаазат газарт төмөр хашаа

5. Маршал Ю.Цэдэнбалыг цагаатгах ажлыг дэмжүүлэх тухай / Ч.Хатанбаатар, ИТХ-ын мэргэжилтэн, Н.Бүрэн, ИТХ-ын тэргүүлэгч/

6. Шагналд тодорхойлох тухай /Ч.Хатанбаатар, ИТХ-ын мэргэжилтэн, А.Ариунтуяа, ТЗУХ-ийн мэргэжилтэн/

Худалдан авах ажиллагааны албаны 2013, 2014 оны ажлын тайлан, 2015 оны зорилт мэдээллийг авч хэлэлцээд ХАА-г эрчимжүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулахаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг Аймгийн Засаг дарга болон ХАА-ны албаны дарга нарт даалгалаа.

Шинэ дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны ирүүлсэн хүсэлтийг үндэслээд Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилж ОНӨААТҮГ-ын дүрмийг 1-р хавсралтаар, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2-р хавсралтаар тус тус баталлаа.

Орон нутгийн зарим ашиглалтгүй байгаа өмч хөрөнгийг актлах, худалдан борлуулах болон балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэв.

“Юмжаагийн Цэдэнбалын гал голомт” ТББ-аас ирсэн хүсэлтийг хүлээн авч БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Улсыг батлан хамгаалах зөвлөлийн дарга асан Ю.Цэдэнбалыг цагаатгах ажлыг дэмжих тухай хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд-д уламжиллаа.

Монгол улсын гавъяат цолоор 2 хүн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 хүн, Алтан гадас одонгоор 19 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 27, Цэргийн хүндэт медалиар 2 хүнийг тус тус шагнуулахаар Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөн мэдүүллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%