БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Дархан хотод “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ба эрх зүйн орчны асуудлууд”-ыг хэлэлцэж байна.

2015-05-18

Энэхүү чуулга уулзалтанд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХурал болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн ИТХ-ын хамт олон, “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн багийн нийт 90 гаруй хүн оролцож байна.Чуулганы үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын арга туршлага ба тулгамдсан асуудлууд", Улсын Их Хурлын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү "Баг, сумдын хөгжилд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьж, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар ЗЗНДНТУТ хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", "Орон нутгийн сонгуулийн тухай хууль"-ийн төсөлд оруулах саналыг танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, Хууль судлалын төвийн Судалгааны багийн зөвлөх Д.Ганзориг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг танилцуулж, чуулганд оролцогчдоор хэлэлцүүллээ.



Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%