БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР- ИЙГ ТЭМДЭГЛЭВ

2015-05-18

Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Музей  "Эрдэм шинжилгээний бага хурал"-ыг зохион байгуулав. Хуралд  Орхон, Сэлэнгэ, Булган, Төв аймгууд болон ОХУ-Хиагт хотын музейн ажилтнууд оролцлоо.  Хурлын нээлтэнд: Аймгийн Музейн захирал А.Болорсүх, Дархан сумын ИТХ-ын дарга Т. Тулгаа, Монголын Музейн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Мяндас, Хар хорин Музейн сэргээн засварлагч, Соёл судлалын тэнхимийн эрхлэгч О.Ангарагсүрэн, Монголын Музейн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Цогтбаатар, МҮМ-н Археологи, Антропологийн секторын эрхлэгч Ц.Одбаатар нар оролцож эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа “ Дархан хотын байгуулагдах үеийн тогтоол, зарлиг, түүхэн баримт”- уудыг тус музейд хадгалуулсан юм. Дархан уул аймаг байгуулагдаад хагас зууны жилийг элээсэн хэдий ч аймгийн музейд хот байгуулсан тогтоол, зарлигууд хадгалагдаж үлдээгүй байсан аж. 







Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%