БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэлээ

2015-05-15

Жил бүрийн 5-р сард зохион байгуулдаг татвар төлөгчийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээ 5-р сарын 11-нд Ю.Цэдэнбалын талбайд боллоо. 
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ч. Чимид, аймгийн Засаг дарга Д. Цэндсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Г. Болор-Эрдэнэ, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Энхбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З. Ганболд нар оролцон, татвар төлөгч нартаа талархал илэрхийлж, шилдэг тэргүүний татвар төлөгч нарыг шагнаж урамшууллаа. Үндэсний Татварын Албаны дээд шагнал "Хөх дэвтэр" –ээр 2014 онд төлсөн татвараараа тэргүүлсэн Д.Сурмаажав захиралтай “Хартарвагатай” ХК, Т.Болд захиралтай “Энержи Импайр” ХХК, Б.Норовсамбуу захиралтай “Ундарга Увс” ХХК-ийн хамт олон шагнууллаа.
Мөн тэргүүний татвар төлөгч 20 гаруй аж ахуйн нэгж, иргэдийг “Гэрэгэ-өргөмжлөл”, дурсгалын зүйл, гарын бэлгээр шагнаж урамшуулсан юм. 
Нээлтийн арга хэмжээнд татварын төлөгчийн мөнгө болох төсвийн хөрөнгөөр санхүүждэг гол салбарууд болох эмнэлэг, цагдаа, халамж үйлчилгээ, хүнс хөдөө аж ахуй, онцгой байдал, хилийн цэрэг, байгаль орчин, боловсрол, хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн зүгээс талархлаа илэрхийлж, автомашины цувааг зохион байгуулсан нь онцлог арга хэмжээ болов. 
Оны эхний 4 сарын байдлаар манай аймгийн татвар төлөгчид 2,7 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлж, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%