БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“Дархан хотын статусыг эргэж сэргээх” талаар иргэд олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлэг хийв

2015-05-11

Дархан сумын ИТХ-аас Дархан хотын статусыг эргэж сэргээх, Улсын зэрэглэлтэй хот болох талаар томоохон ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд судалгаа , шинжилгээний ажлыг хийсэн юм. Тус асуудлаар Дархан сумын иргэд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг нээлттэй хэлэлцүүлгийг МСҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулав. Дархан уул аймгийн иргэн бүр хотын статусыг эргэн сэргээх талд дэмжиж буйг сошиал , цахим орчинд илэрхийлдэг боловч өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлэгт залуучууд оролцсонгүй . Харин Иргэний танхимын хэлэлцүүлэг бүрт оролцож, үзэл бодлоо илэрхийлэх хөгшид ирсэн байв. Хэлэлцүүлгийн үеэр ахмадууд Дархан хотын статусыг эргэж сэргээх нь зөв гэж санал нэг хэлэв. Тодруулбал: Анх 1961 онд байгуулагдах цагаасаа Дархан хот гэж төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хийж томоохон аж үйлдвэрүүд хосолсон хотыг төлөвлөж бий болгосон. Гэтэл 1994 онд Дархан уул аймаг болсноор зөвхөн сум, аймгийн түвшинд яригдах болж хөгжлийг гацаасан гэж П.Юра хэлэв. Иймд Монгол улсын Үндсэн хууль, МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуульд / Нийслэл , аймаг, сум, баг, хороо / гэсэн заалтад өөрчлөлт оруулж биеэ даасан “Хот” гэсэн нэмэлт оруулах хэрэгтэй гэсэн юм.





Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%