БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Нутгийн үйлдвэрлэлээс “Үндэсний тохирлын тэмдэг”-тэй бүтээгдэхүүн төрүүлнэ

2015-04-24

      Аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил"-ийн хүрээнд Орон нутгийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа стандартуудын тухай болон тохирлын гэрчилгээний ач холбогдол, түүнийг хэрхэн авах тухай мэдээлэл, сурталчилгаа зохион байгуулан ажиллана.

Энэ тухай саналаа аймгийн ИТХ-ын Ажлын албанд ирүүллээ.

Мөн Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх, аймгийн хэмжээнд үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнээс Монгол улсын “Үндэсний тохирлын тэмдэгтэй” бүтээгдэхүүн төрүүлэх, орон нутгийн үйлдвэр, үйлчилгээний газруудыг стандартаар хангах, хэмжүүр, хэмжих хэрэгслүүдийн найдвартай байдлыг хангаж баталгаатай хэмжүүр, хэмжих хэрэгслээр үйлчлэх, үйлчлүүлэх талаар олон талын үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллах юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%