БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Сүбаатар дүүргийн 11 дүгээр хороо Иргэдийн Нийтийн Хурлаа амжилттай зохион байгууллаа.

2015-03-21

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11.15 цагт 29 дүгээр сургуулийн хурлын зааланд эхлэв. Хурлыг хорооны ИНХ-ын дарга Б.Баасанхүү удирдан явуулж хуралд оролцогчдыг танилцуулан, 2052 өрхийн төлөөлөл 165 иргэн ирсэн тул хурлыг хүчинтэйд тооцож хурлыг нээн, хэлэлцэх асуудлыг танилцуулсан.

Оролцсон:

  1.      Б.Баасанхүү          - Иргэдийн Нийтийн Хурлын дарга
  2.      Б.Батжаргал          - Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч
  3.      С.Эрдэнэчимэг      - Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч
  4.       Х.Батжаргал         - 11 дүгээр хорооны Засаг дарга
  5.       Ш.Өлзийбаяр        - Цагдаагийн хэсгийн ахмад
  6.       Ч.Цэрэндолгор     - Дотны туслагч ӨЭМТ-ийн дарга
  7.       11-р хорооны иргэд
  8.      З.Сүх-Очир             - Бэрэн Группийн ажилтан   

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

1.    Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дэг

2.    Хорооны Засаг даргын 2014 оны тайлан

3.    Хорооны хэсгийн байцаагчийн 2014 оны тайлан

4.    “Дотно туслагч”  ӨЭМТ-ийн 2014 оны тайлан

5.    Хорооны 2015 оны ажлын төлөвлөгөө

Хуралдаанд хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Баасанхүү удирдсан бөгөөд тайланг хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, ӨЭМТ-ийн дарга нар танилцуулж, хуралд оролцогчид тайлан илтгэлтэй холбогдолтой санал хүсэлтээ 3 минутанд багтаан хэлэлцэж, тайлангын үр дүнг хуралд оролцогчдын 100 хувийн саналаар ХАНГАЛТТАЙ гэж баталсан.

Мөн иргэддээ зориулсан МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЧ 2015 ОНЫ ХУАНЛИ-г тараав.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 118
62 / 53%
16 / 14%
7 / 6%
10 / 8%
19 / 16%
4 / 3%