БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Номгон сумын ИТХ-ын дэргэдэх МИНИ ПАРЛАМЕНТЫН ээлжит 3 дугаар хуралдаан боллоо.

2015-03-12

Номгон сумын ИТХ-ын дэргэдэх Мини парламентын ээлжит 3 дугаар хуралдаан 2015.03.12-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар  анги танхим, сурч боловсрох орчноо цэвэр цэмцгэр байлгах үүднээс "Соёлч анги"  сарын аяныг зохион байгуулахаар шийдврлэж Мини парламентын хүүхдүүд аяны удирдамж боловсруулах ажилдаа орлоо. 
Мөн байгаль орчинд ээлтэй, хоггүй Номгон сум байх, орчин тойрноо хоггүй цэвэр байлгах уриалгыг гаргаж албан газар, айл өрхүүдэд хүргүүлэн хамтран ажиллах талаар ярилцлаа. 
Хуралдааны үеэр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан Хүүхдийн чуулганаас гарсан санал, уриалгыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн ЕБС-ийн Нийгмийн ажилтан З.Ананд тус хуралдаанд оролцож сургуулиас зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%