БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Хүүхдүүдээ сонслоо

2015-01-09

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 74 тоот тогтоолын дагуу Иргэний танхимаар  сар бүр зохион байгуулагдаж хэвшсэн ажлуудын нэг болох “Хүүхдээ сонсох өдөр”-ийн  2015 оны хамгийн эхний  арга хэмжээг 01 дүгээр сарын 09-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Тус арга хэмжээнд спортын авъяастай хүүхдүүд болон Соёл, спорт аялал жуулчлалын газрын дэргэдэх дугуйлангийн авъяаслаг эрэгтэй сурагчдыг түлхүү хамруулсан байна.

Мөн аймгийн ИТХ-ын эрэгтэй тэргүүлэгчид, төлөөлөгчид,  аймгийн болон Эрдэнэбулган сумын  ЗДТГ-ын хэлтэс агентлагуудын эрэгтэй дарга наруудыг оролцууллаа. Тухайн арга хэмжээг нээж Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат үг хэллээ.

Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, спортоор хичээллэж тодорхой амжилт гаргасан хүүхдүүдийн санаа бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцав.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%