БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаагаар 70 гаруй сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлууллаа

2015-02-04


“Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг “Улаангом” худалдааны төвд зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 16 сумын 140 гаруй үйлдвэрлэгчид, малчдын бүлэг, хоршоо, фермерүүд, зэргэлдээ Ховд, Завхан, Хөвсгөл болон Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид оролцлоо. Үйлдвэрлэгчид мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, мод, модон эдлэл, төмс, хүнсний ногоо, даршилсан ногоо, гар урлал, гурил, гурилан бүтээгдэхүүн, хатуу, зөөлөн оёдол гэсэн долоон төрлийн, 311 сая төгрөгийн бүтээгдэхүүнтэй оролцсон байна. Нэгдүгээр сарын 30, 31-ний өдрийн дүн мэдээгээр үйлдвэрлэгчид 70 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулжээ. Өнгөрсөн жил “Цагаан сар-2014” үзэсгэлэн худалдаагаар үйлдвэрлэгчид 47 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байсан юм. 

Чацаргана, цагаан ултай гутал, гүрмэл боорцог, цагаан идээ гээд орон нутгийн брэндүүд үргэлж эрэлттэй байдаг. Саран хэлбэрт оруулан хэвлэж хатаасан сар шинийн тавгийн ааруул хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг байлаа. Улсын тэргүүний “Ногоон худаг” хоршооны гишүүн Баймэдэх Цагаан сарыг угтан зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцсоор байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцох нь малчдад зун намрын турш хөдөлмөрлөн хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгодог. Малчид хоршоо, нөхөрлөлүүд энэ боломжийг ашиглаж хэрэгтэй хэмээн тэрбээр ярьж байлаа. 

Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумынхны хувьд гүрмэл боорцгоороо алдартай. Гурилаар бүтэн дугуй сүлжиж, тосонд чанасан тус боорцгоор сар шинийн тавгаа засах нь үзэмжтэй, өвөрмөц байдаг. 

Увс аймгийн “Улаангом” политехник коллежийн багш сурагчид гутал, гар урлал, сийлбэр, нийтийн хоол, жимс, жимсгэний бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Хүлэмжийн ангийн оюутнууд артишокийг нутагшуулан тарьж, боловсруулан артишокийн сок гарган авснаа хэрэглэгчдэд танилцууллаа. 
Сар шинийн баяраар архинаас татгалзаж, орон нутгийн болон үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бэлгэнд өгөх уриалгыг нутгийн захиргааны байгууллагаас уриалж байгаа. Иргэдийн хувьд орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой хэдий ч сав баглаа боодол нь гологддог. Овор хэмжээ, сав баглаа боодлоо сайжруулж иргэдийн сонголтод нийцүүлэх шаардлагатай хэмээн худалдан авагчид хэлж байлаа.


Эх сурвалж: http://www.uvs.gov.mn/index.php?nid=106

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%