Нэг. Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх
- Иргэний нийгмийн байгууллагуудтай харилцах, түншлэх үйл ажиллагааг зохицуулах
- Улс төрийн намуудтай харилцах
- Хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
- Хүний эрх, эрх чөлөөг хангах ажлыг зохион байгуулах
- Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах
- Шашны байгууллага, сүм хийдтэй харилцах
- Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй харилцах
- Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих
- Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах
- Төрийн албан хаагчдын хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих
- Инновац, цахим бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
- ИТХ-аас баталсан Ёс зүйн хорооны ажиллах журмын хэрэгжилтийг хангах
- Хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төлөөлөгчийн ёс зүйн харилцааг зохицуулах
- Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, төр, төсвийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцах харилцааг зохицуулах
- Ёс зүйн зөрчил гаргасан төлөөлөгчид хариуцлага оногдуулах, Төлөөлөгчийн ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх
- Ёс зүйн зөрчлөөс урьдчилах сэргийлэх ажил зохион байгуулах
Хоёр. Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо
- Хүүхэд, залуучуудад эх хэл, соёл, үндэсний уламжлалаа дээдэлсэн эх оронч үзэл төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах
- Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, амжиргааны түвшин дээшлүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, өөрийн онцлогийг тусгасан хөтөлбөр боловсруулах хэрэгжилтэд хяналт тавих
- Нийгмийн бүлгүүдийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримталж буй бодлогыг дэмжих, өөрийн онцлогийг тусгасан хөтөлбөр боловсруулах хэрэгжилтэд хяналт тавих
- Хүний хөгжлийг хангах талаар иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан санал санаачилгыг дэмжиж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих
- Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, оршуулгын үйл ажиллагааны жишиг үнэ, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журмын хэрэгжилтэд хяналт тавих
- Ганц бие орон гэргүй, эсхүл түр байрлуулах газарт байсан иргэн нас барсан, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн нас барсан тохиолдолд гэр бүл, эсхүл төрөл, садны хүн хүсэлт гаргасан бол оршуулах үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүлжүүлэх журмын хэрэгжилтэд хяналт тавих
- Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих
Гурав. Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хороо
- Аймгийн хөгжлийн дунд болон богино хугацааны баримт бичгийг боловсруулахад оролцох, хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавих
- Жижиг, дунд үйлдвэр, хоршоог хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулах, хяналт тавих
- Аймгийн санхүүгийн чадавхыг дээшлүүлэх, төсвийн төлөвлөлтөд шинжилгээ хийж, тодорхой санал боловсруулах
- Төсвийн зарлагын үр ашигтай байдал, зарцуулалтад хяналт тавьж ажиллах
- Орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх
- Орон улсын байгууллага, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, түүний зарцуулалтад хяналт тавих
- Тусгай сангуудын ашиглалтад хяналт тавих
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг үнэлэх, чиглэл өгөх
- Үнэт цаасны зах зээлийн үйлчилгээний байгууллага, даатгал, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал, зөвлөмж өгөх
- Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих
Дөрөв. Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо
- Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
- Аймгийн Аялал жуулчлалын хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих
- Байгалийн баялаг, нөөцийг зохистой ашиглах, байгаль хамгаалах чиглэлээр хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
- Үйлдвэрлэлийн тодорхой салбаруудад байгаль орчин, экологийн үнэлгээ хийлгэх, сөрөг үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авхуулах
- Газар, түүний хэвлийн баялгийн зохистой ашиглалт, эзэмшлийн байдалд хяналт тавьж ажиллах
- Байгаль хамгаалах сангийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх
- Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх бодлого хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Бэлчээрийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, шийдвэрлэх санал боловсруулах
- Малчдад мал маллагааны уламжлалт арга, шинэ технологийг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах
- Хөдөө аж ахуйн мэргэжилтний нөөцийг төлөвлөх, бодлого арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах
- Амьтны хүрээлэн ажиллуулах журмын хэрэгжилтэд хяналт тавих
- Мал аж ахуйн эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмын хэрэгжилтэд хяналт тавих
- Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих
Тав. Үйлдвэрлэл, хот суурин, дэд бүтцийн хороо
- Хот суурины хөгжлийн төлөвлөгөөг хэтийн бодлого зорилттой уялдан зохицуулах
- Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон газар эзэмшүүлж өмчлүүлэх асуудлыг бодлогоор дэмжих, хяналт тавих
- Аймаг, сумын төвийг орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хот болгохын тулд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах
- Хот байгуулалт, архитектур барилгажилт, аймгийн инженерийн шугам сүлжээ, дулаан хангамж түлш эрчим хүчний бодлого, төлөвлөлтөд хяналт тавих
- Гэр хорооллын төлөвлөлт, шинэ суурьшлын бүсийн асуудал, гэр хорооллын дэд бүтцийн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Хот тосгоны эрүүл ахуй, хог хаягдлын менежмент, нийтийн эзэмшлийн аж ахуйн удирдлаг зохион байгуулалт, хот тохижилт зэрэг чиглэлийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих
- Зам тээврийн харилцаа холбооны салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, кабелийн шугамын ашиглалт, үйлчилгээний журмын хэрэгжилтэд хяналт тавих
- Инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтын журмын хэрэгжилтэд хяналт тавих
- Дулааны станц түүнтэй холбоотой харилцаанд хяналт тавих
- Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тариф, түүнтэй холбоотой бодлого шийдвэрийн асуудалд хяналт тавих
- Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих
