БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Иргэдийн харилцаа, хандлага" сэдэвт сургалт зөвлөгөөнийг зохион байгуулав.

2024-12-13

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Иргэдийн харилцаа, хандлага" сэдэвт сургалт зөвлөгөөнийг ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2024 оны 12 сарын 13-нд сумын Соёлын төв, цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулав. Сургалтад  хүүхэд, том хүн нийт 470 хүн хамрагдсан. Сургалтад оролцогчдын оролцоотой сургалт болсноороо онцлог сургалт байсан.

Сургалтад дараах сэдвээр лекц уншигдсан. Үүнд:

  • "Хүндлэл, харилцаа, хандлага" сэдвээр МЗЭХ-ны шагналт, алтан гадас одонт МУГ-Багш  Д. Дандарбаатар 
  • Аз жаргалтай гэр бүл, Мэргэжилд хүйс хамаатай юу сэдвээр СУАЖЗГ-н залуучуудын хөгжил соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан ажилтан Б. Ариунзул
  • Цахим хэрэглээ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч С. Нямжав мэдээлэл хүргэсэн. 
  • Бусдад хайр бэлэглэе сэдвээр ЕБС-ийн 12а ангийн сурагч Д. Нандинсолонго илтгэл уншсан.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 108
60 / 56%
15 / 14%
7 / 6%
9 / 8%
14 / 13%
3 / 3%