БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СУРЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ИТХ-ЫН ДАРГАТАЙ УУЛЗАЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2024-12-18

 

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Сурын холбооны тэргүүн С.Алтанцоож болон тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыстай уулзаж, хүндэтгэл үзүүллээ. 

Баян-Өлгий аймгийн сурын харваачид сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд амжилт гаргаж, төрөлх нутгийнхаа нэрийг өндөрт өргөж байгаа билээ. Энэ онд Баян-Өлгий аймгийн Сурын холбоо Баруун бүсийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагдаа амжилттай зохион байгуулсан бөгөөд тэмцээн нь орон нутгийн спортын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Мөн ирэх 2025 оны 6-р сард Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Баян-Өлгий аймагтаа зохион байгуулах зорилготой байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс уг зорилгыг дэмжиж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.

Баян-Өлгий аймгийн харваачид тогтмол амжилт үзүүлж, уламжлалт спортыг сурталчлан таниулж буйд ИТХ-ын дарга талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

 

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 118
62 / 53%
16 / 14%
7 / 6%
10 / 8%
19 / 16%
4 / 3%