БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДУНД “ДАРХАН МИНИЙ ХОТ-2024” СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2024-11-09

 Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан Миний хот-2024” спортын тэмцээн зохион байгуулагдаж байна. 

          Дархан-Уул аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 141 Төлөөлөгчтэй бөгөөд аймаг, сумдын ИТХурал тус бүр баг бүрдүүлж тэмцээнд оролцож байна. 

     Тэмцээн: 

✅гар бөмбөг, 

✅сагсан бөмбөг, 

✅ширээний теннис, 

✅олс таталт, 

✅даам, 

✅дартс гэсэн спортын 6 төрлөөр зохион байгуулагдах юм. 

        Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%