БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

#НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-10-30

Номгон сумын ИТХ-ын анх дугаар хуралдаанаар 

1.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшин хамгийн олон санал авч Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө. 

2. ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэгдсэн хуулийн хүрээнд шинэчлэн боловсруулж  баталлаа. 

3. Анхдугаар хуралдааны зохион байгуулалтын асуудалтай холбогуулан санал хураалтыг зохион байгуулах үүрэг бүхий тооллогын комиссыг байгууллаа 

4. Хурлын даргыг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцэн Хуралд оролцсон төлөөлөгчдийн 70 хувийн саналаар Номгон сумын ИТХ-ын даргаар Хүрэлхүүгийн Бат-Эрдэнийг сонголоо. 

5. Хуралд оролцсон төлөөлөгчдийн 70 хувийн саналаар сумын Засаг даргад Ганбаатарын Буянхүүг сонгон аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

6. Хурлын зөвлөлийг Хурлын дарга Х.Бат-Эрдэнээр  ахлуулан төлөөлөгч Ц.Буяндэлгэр, Ө.Гэрэлмаа, Х.Уртнасан, Ү.Баттөр, Б.Нямсүрэн, Б.Одгэрэл нарын 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгууллаа. 

 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%