БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 20 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-08-29

Тус хуралдаанаар:

🔖Сум хог хаягдлын менежментийг сайжруулах 2024-2031онд хэрэгжих стратеги төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Тус төлөвлөгөөнд хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах... үйл ажиллагаа хамаарна.

🔖МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсал хөтөлбөр"-ийн дагуу МУИХ-ын 2022оны 36-р тогтоолоор #Хүнсний_хангамж_аюулгүй_байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө батлагдсан.

Уг үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх сумын төлөвлөгөөг 5 зорилт 21 арга хэмжээг хэрэгжүүлэхээр хэлэлцэн баталлаа.

🔖Сумын Ар-Агуйтын 5-р багийн нутаг дэвсгэрт нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулдаг "Тахь Ресурс" ХХК-ийн тайлантай танилцлаа.

Тус үйл ажиллагаатай холбоотойгоор Ч. Магнайбаяр /Ашигт малтмал газрын тосны газар, хайгуулын хэлтсийн мэргэжилтэн/ Д.Бурмаа / Олон нийт засгийн газрын харилцаа хариуцсан хэлтсийн дарга Б.Энхбаяр / Хайгуулын хэлтсийн дарга Булганбаяр /ЖЭМР ХХК захирал/ Б.Баттуяа / ЖЭМР ХХК Ахлах мэргэжилэн/ нар мэдээлэл өгч ажиллаа.

ИТХ-ын Төлөөлөгчид тус компаний цаашдын зорилго, зорилт, анхаарах асуудлаар санал солилцлоо.

ИТХ-ын ажлын алба🖋

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 341
88 / 26%
28 / 8%
18 / 5%
14 / 4%
187 / 55%
6 / 2%