Дархан сумын ИТХ-ын зөвлөлийн хурал өнөөдөр /2024.05.21/ боллоо. Хурлаар “Сумын 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт тодотгол оруулах тухай” гэсэн хэлэлцэх асуудлын материалыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Батчулуун танилцууллаа.
Дээрх хэлэлцэх асуудлын материалыг хянаж ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 21 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэх юм.