БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО.

2024-04-24

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн Гуравдугаар бүлэг: Сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт
14.6.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны төлөөлөл, цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын дарга орсон байна гэж заасан.
СЕХ-ны 2024.04.16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Увс аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хуульд заасан аймгийн ИТХ-ын Ажлын албаны төлөөллийг оруулж батлаагүй байсан.
Иймд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд СЕХ-нд шаардлага хүргүүлснээр Монгол Улсын СЕХ-ноос 2024.04.23-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийг орон нутагт зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%