БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн үйл амьдралыг харуулсан үзэсгэлэнгийн нээлтийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

2024-04-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Жамбын Батмөнх сан, аймгийн Музей хамтран Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн үйл амьдралыг харуулсан үзэсгэлэнгийн нээлтийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Тус үеэр “Ж.Батмөнхийн амьдрал, ажил үйлс” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.
Уралдаанд 40 бүтээл ирүүлснээс:
🥇Тэргүүн байр- Бөөрийн Иргэл сангийн тэргүүн Ц.Алтансүх
🥈Дэд байр- 6 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Г.Оюун-Эрдэнэ
🥉Гутгаар байр- Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12Е ангийн сурагч Б.Сэрчмаа
🏅Тусгай байр- Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч М.Мөнгөнжигүүр нар шалгарсан бол эсээний уралдаанд бүтээлээ ирүүлсэн Б.Норов, Ж.Доожав, М.Анхбаяр нарт ТАЛАРХАЛ дурсгалаа.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%