Дархан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанд Дархан сумын засаг дарга Т.Тулгаа 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийг танилцууллаа.
Дархан сумын Засаг дарга нь 2023 онд 113 зорилт 160 арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнд:
- Хүний хөгжлийн бодлого
- Эдийн засгийн бодлого
- Засаглалын бодлого
- Ногоон хөгжлийн бодлого
- Бүс орон нутгийн хөгжлийн бодлого
- Халдварт цахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого гэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.
Дархан сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайлан 94.3 хувь буюу 4.7 оноотой хэрэгжсэнийг “Хангалттай сайн” гэж дүгнэлээ.