БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2023-12-08
Номгон сумын ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан 2023.12.06-ний өдөр 90.47 хувийн ирцтэй хуралдаж Сумын 2023 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн 93.5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ. 2024 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд 167 ажил, арга хэмжээг тусган ОНХС-ийн хөрөнгөөр шинээр 19 ажил, 2023 оноос шилжих 12 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа. Сумын 2024 оны төсвийг 4,571,021,7 мянган төгрөгөөр баталлаа. Мөн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны сүүлийн 5 жилийн орлого зарлагын тайланг хэлэлцэж 2023 оны баталгааны мөнгөн хөрөнгийн орлого зарлагын тайланг баталж мөнгөн хөрөнгийн орлогын төвлөрүүлэлт зарцуулалтын мэдээллийн сан үүсгэж ажиллахыг холбогдох мэргэжилтэнд үүрэг болголоо. Байгаль орчныг хамгаалах байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Агнуурын бүс нутгийн байгалийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд хариуцуулах асуудлыг хэлэлцэн "Их говийн хайрханууд" нөхөрлөлд хариуцуулахаар шийдвэрлэлээ.