БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАН ЭЭЛЖИТ 18 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТОЛОО.

2023-11-24

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулхаар товыг тогтоож дараах 6 асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
1. Аймгийн ИТХ-ын даргын 2023 онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар
2. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлтийн талаар
3. 2024 оны орон нутгийн төсвийг хэлэлцүүлэн батлуулах тухай
4. Шинэ сургууль, цэцэрлэг байгуулах тухай
5. Цахилгаан шугам сүлжээний газрын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
6. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 118
62 / 53%
16 / 14%
7 / 6%
10 / 8%
19 / 16%
4 / 3%