БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИТХ-ЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-11-21

 Аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр захирамжаар аймгийн ИТХ-ын ээлжит 16 дүгээр хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Хороодын үйл ажиллагааны журмын дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийн дагуу Хороо тус бүр өөрийн хороо эрхлэх асуудлын хүрээн дэхь асуудлуудтай танилцаж, дүгнэлт гаргаж байна. Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага хөгжлийн хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хуралдаж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний төлөвлөлтийн тухай асуудлуудтай урьдчилан танилцаж, санал дүгнэлт гаргалаа. Тус асуудлыг хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул аймгийн ИТХ-ын ээлжит арванзургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%