БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

📣 “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ—2023” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023-11-08

УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн Парламент—2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Тус хөтөлбөрт ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл 🇲🇳 Монгол орон даяар нээлттэй явагдаж эхэллээ.
Хөтөлбөрт 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Үүнд хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.
Өсвөрийн Парламент—2023 хөтөлбөр нь“Эрүүл орчин—Эрүүл хүүхэд”сэдвийн хүрээнд 2023.11 - 2024.06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.
Хөтөлбөрөөс юуг сурч мэдэх вэ?
🌏 Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
🗣 Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
🌲 Орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтууд
🤝 Багаар ажиллах ур чадварт суралцах
⚡️ Нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох
📌 ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
2023.11.10-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй.
Онлайн анкет нь дараах хэсэгтэй
1. Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.
2. Видео бичлэг
“Бидний орчныг бохирдуулагч хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хоёр минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)
3. Эсээ
“Эрүүл, аюулгүй орчин - Хүүхдийн оролцоо” 250-300 үгтэй эсээ бичнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
👍“Өсвөрийн Парламент хөтөлбөр” Фейсбүүк пэйж хуудас
📷 “teen.parliament“ Инстаграм хаяг
☎️ 89006688, 99187323
📧 teenparliament2023@gmail.com

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%