БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТОВЫГ БАТАЛЛАА

2023-09-22

 Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар 2023 оны хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах товыг  2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тогтоолоо. 

      Зээл олгох салбар чиглэлийн хувьд: 

1. Хоол, хүнс үйлдвэрлэл

    -  Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

    -  Бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

   -  Хүнсний ногоо, жимс жимсгэний боловсруулалт

   -  Сав баглаа боодол үйлдвэрлэл  

2. Ферм, Мал аж ахуй

 - Фермерийн барилга байгууламж, тоног төхөөрөмж

 - Малын үүлдэр угсааг сайжруулах

 - Малын түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэрлэл

 - Мал эмнэлгийн үйлчилгээ

3. Бусад гэсэн чиглэлээр хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг олгоно. Нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид 50,0 хүртэл сая төгрөг, иргэнд 30,0 хүртэл сая төгрөг олгоно.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%