БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“СОЁЛЫН ӨВ” УЛСЫН ЭЧНЭЭ 3 ДАХЬ ОЛИМПИАДАД #ДАРХАНААС 2 СУРАГЧ ГУРАВДУГААР БАЙРАНД ШАЛГАРЛАА❤️

2023-06-09

СУИС-ийн Соёлын сургуулиас ерөнхий боловсролын сурагчдын соёлын өвийн мэдлэг, чадвар, хандлага дадлыг хөгжүүлэх, соёлын өвийн боловсрол олгох, дэлхийн болон монголын соёлын өвийг танин мэдэж эзэмших, мэдлэг бүтээх үйл явцыг нь хөхиүлэн дэмжих зорилгоор “Соёлын өв” улсын эчнээ олимпиадыг 2018 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.
Энэхүү арга хэмжээг уламжлал ёсоор 2023 оны 4-өөс 6 дугаар сарын хооронд Соёлын яам болон орон нутгийн Соёл, урлагийн газруудтай хамтран Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургууль амжилттай зохион байгууллаа.
Бэлтгэл ажлыг 2023 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд хийж, 4 дүгээр сард нэгдсэн удирдамжийг гарган Нийслэлийн ерөнхий боловсролын 118 сургуулийн захиргаа, 21 аймгийн Соёл урлагийн газарт албан тоот, холбогдох удирдамж мэдээллийг хүргэн ажиллав.
Олимпиадын эхний шатанд аймаг, нийслэл орон нутгийн 320 Ерөнхий боловсролын сургуулийн 500 орчим сурагчдын бүтээл шалгарч орон нутгийн Соёл урлагийн газруудад ирсэн байна.
Соёл урлагийн газрууд II шатны шалгаруулалтыг явуулж, шалгарсан 120 орчим сурагчдын бүтээлийг олимпиадын төв комисст ирүүлэв.
Соёлын яам болон СУИС-ийн Соёлын сургуулийн төлөөлөл бүхий Төв комиссын бүрэлдэхүүн III шатанд шалгарч ирсэн 120 орчим бүтээлийг уншиж, танилцан, биет дүрс бичлэгийг үзэж нягталсны үндсэн дээр Тэргүүн, Дэд, Тусгай байрын 8 сурагчдын шилдэг бүтээлийг шалгаруулж дүнгээ гаргалаа. Үүнд:
🔶Тэргүүн байранд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн Ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.ДАШДАВАА, удирдсан багш Б.Ууганцэцэг
🔷Дэд байранд Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Э.МАРАЛМАА,
🔶Гутгаар байранд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-дугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.САЙХАНЗАЯА, удирдсан багш н.Болортуяа
🔶Гутгаар байранд Дархан-Уул аймгийн Дархан сумын Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 11-1 ангийн сурагч А.Цэнгүүн, бэлтгэсэн МУ-ын зөвлөх ТНУ-ны багш Б.Мөнхжаргал
🔶Гутгаар байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Лаборатори 5 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Э.ЭНХБИЛГҮҮН, удирдсан багш Б.Лхагвамаа
🔹Тусгай байранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 11е ангийн сурагч З.АЗЗАЯА, удирдсан багш н.Ууганчимэг
🔹Тусгай байранд Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Путонхуа сургуулийн 11а ангийн сурагч Б.ЖАДАМБА,
🔹Тусгай байранд Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Б.ӨӨДӨӨ нар тус тус шалгарлаа.
Уг олимпиадыг зохион явуулахад санаачлагатай хамтран ажилласан Дундговь, Сүхбаатар, Орхон, Говьсүмбэр, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газруудад Талархал гардуулан өгч, цаашид бүх нийтийн соёлын боловсрол, соёлын өвийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхийлэн оролцохыг уриалав.
Мөн сурагчдын соёлын өвийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, шавь нараа хөгжүүлэн олимпиадад бэлтгэн оролцуулсан түүх, нийгмийн ухааны багш Б.Ууганцэцэг, Б.Ууганчимэг, Б.Дуламжав, Болортуяа, Б.Лхагвамаа зэрэг багш нарт баяр хүргэн, БАТЛАМЖ, үнэ бүхий зүйл гардуулав.
“Соёлын өв” улсын эчнээ олимпиадад амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2023 оны 6 сарын 02-ны өдөр 10 00 -12 00 цагт СУИС-ийн Соёлын сургуулийн Өв соёлын өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цолмон, Соёлын сургуулийн захирал, доктор (Ph.D) профессор Ш.Эрдэнэцэцэг, Соёл судлалын тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D) Б.Мөнхбадрал болон бусад багш, оюутнууд нийт 80 орчим хүн оролцов.
Шагнал гардуулах ёслолын үеэр Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн: “Соёлын өв нь өнгөрснөөс үлдсэн, өвгөд хөгшид л тээж буй зүйл бус өнөөдөр залуучууд, хүүхдүүд үргэлжлүүлэн залгамжилж, өнө хойшид түгээн дэлгэрүүлэх өдөр хоног, цаг тутамд хэрэглэж мөрдөж явах учиртай амьд оршихуйн экосистем” болохыг чухалчлан дурдаад цаашид энэхүү арга хэмжээг Соёлын Сайдын нэрэмжит болгон өргөжүүлэх болсноо албан ёсоор уламжилсан байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 103
56 / 54%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
14 / 14%
3 / 3%